"Аида" дуурь өнөө маргааш тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-02 10:55:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг УДБЭТ-ын тайзнаа өнөө, маргааш тоглоно.


Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт уг дуурь нь зохиолын цар хүрээ, найрал дуу, марш, хөгжмийн бүрэлдэхүүн зэрэг нь далайцтай, Францын их дуурийн онцлог бүрийг тусгажээ. “Аида” дуурьт Нил мөрний эрэг дайн дажны хөлд өртөж боолчлогдсон Этиопын гүнж Аида, түүнд дурласан Египетийн цэргийн жанжин Радамес болон түүнтэй сүй тавьсан Египетийн гүнж Амнерис нарын хайрын гурвалжинг хурц зөрчилтэйгөөр үзүүлдэг.


Ж.Верди уг дуурийг 1871 онд Египетийн хааны хүсэлтээр, шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ.  Ийнхүү зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавьсан “Аида” дуурь дэлхий дахины сонгодог театруудын урын санд заавал багтдаг гайхамшигтай бүтээл болсон байна.

Холбоотой мэдээ