Хээрийн гаралт зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-03 12:23:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар бие бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, холбооны техник хэрэгслийг ашиглан мэдээлэл дамжуулах, солбицол тодорхойлох албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ намрын хээрийн гаралтыг зохион байгуулжээ.

Хээрийн гаралтын үеэр 10 км- марш алхалт, аранзны болон жагсаалын үзлэг хийжээ. Мөн бие бүрэлдэхүүний дунд олс таталтын тэмцээнийг зохион байгуулахад тэмцээний тэргүүн байрт дэд ахлагч Х.Түвшинжаргал, дэд байрт дэд ахлагч Б.Энхтогтох ахлагчтай баг тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ