Хакасийн бизнесийн төлөөлөл ирнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-04 11:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Хакаси улсын бизнесийн төлөөлөгчид энэ 7 хоногт манай улсад айлчилна.

Энэ үеэр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзана. Уулзалтад тус улсаас барилгын болон ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ЛСТК-САЯНЫ”, “СолеВит” зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох аж. Тодруулбал, барилгын халаалтын систем, сантехникийн хоолой, нарны эрчим хүчний хавтангийн хангамж, ханын нимгэн, хөнгөн төмөр бэлдцүүд, төмөр карказууд, хүнс, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ААН-үүд тус улсын бизнесийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Бизнес уулзалт 11-р сарын 6-нд Улсын их дэлгүүрийн 7-р давхарт зохион байгуулах тул бизнес холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй дотоодын ААН байгууллагуудыг идэвхтэй оролцохыг Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлөөс урилаа. 

Холбоотой мэдээ