Марафон гүйлтийн тэмцээнд 4.5 мянга орчим хүн оролцжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-04 12:45:00

СОЧИ. /TASS/. Сочи хотод эхэлсэн олон улсын марафон гүйлтэд 18 улсын 4.5 мянга орчим хүн оролцжээ.


Марафон гүйлтэд оролцсон 4.5 мянга гаруй хүний дунд Сочи хотын дарга, хотын захиргааны бусад төлөөлөгчид байсан аж. 42 км зайг туулсан хүн бүхэнд хүндэтгэлийн медаль гардуулжээ. Марафон гүйлтийн арга хэмжээний үеэр мөн бусад төрлийн хөтөлбөрүүдийг явуулахаас гадна хотын төв хэсэгт замуудыг хэсэгчлэн хаадаг байна.


Сочид болсон марафон гүйлтийн тэмцээн нь Оросын өмнөд нутагт болдог спортын томоохон арга хэмжээ юм. Дөрөв дэх удаагаа болж буй марафон гүйлтэд зориулсан  арга хэмжээнд жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог байна. 

Холбоотой мэдээ