Льюис Хэмилтон "Формула-1" -д зургаа дахь удаагаа аваргалжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-11-04 16:15:21

МОСКВА. /TASS/. "Мерседес” багийн нисэгч Льюис Хэмилтон карьерынхаа хугацаанд зургаа дахь удаагаа "Формула-1" уралдааны дэлхийн аварга боллоо.


Өдгөө 34 настай, Их Британийн нисэгч Хэмилтон АНУ-ын Гран-При тэмцээнд хоёрдугаарт орж, 2019 оны “Формула 1”-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх болзлоо хангасан байна. Уг тэмцээнд түүний багийн хамтрагч Валттери Боттас түрүүлжээ. Харин гуравдугаарт "Ред Булл" багийн холланд нисэгч Макс Ферстаппен орсон байна.


"Мерседес" багийн хувьд зохион бүтээгчдийн Цомыг зургаан удаа дараалан хүртсэн анхны баг болжээ. Гран-При тэмцээний дараагийн шат Бразилд 11 дүгээр сарын 15-наас 17-ны хооронд болно. 

Холбоотой мэдээ