“Under Armour” орлогын урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-05 13:19:13

ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт АНУ-ын спорт хувцас үйлдвэрлэгч “Under Armour” компани жил тутмын орлогын урьдчилсан таамаглалаа бууруулжээ. “Under Armour” уг үзүүлэлтийг энэ онд хоёр дахь удаагаа бууруулж буй нь энэ ажээ.


Under Armour” санхүүгийн хувьд тогтвортой харагдахын тулд улирал хоорондын борлуулалтын хэмжээгээ өөрчилсөн хэмээн мөрдөн шалгагдаж байгаа гэх мэдээлэл Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа юм. Уг мэдээллийн улмаас "Under Armour" компанийн хувьцааны ханш 19 хувиар унасан байна.


Харин “Under Armour”-ын удирдагууд компанийнхаа үзүүлэлтүүдийг хамгаалаад, Холбооны мөрдөгчидтэй хамтран ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Спорт хувцас үйлдвэрлэгч компанийн орлого 2019 оны санхүүгийн жилд 2 хувиар өснө хэмээн мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байгаа бөгөөд урьд нь энэхүү үзүүлэлт 4 хувь, 3 хувь хүрэх төлөвтэй байжээ. 

Холбоотой мэдээ