ӨНӨӨДӨР: “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-11-06 06:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт ГХЯ-нд Орон нутгийн ЗДТГ-ын дарга нар болон ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан "Жендэр ба бодлого төлөвлөлт" сургалт эхэлнэ. Утас: 88332008

09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагатай уулзана.

10.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтарсан сургалт, уулзалт болно. Утас: 99070054

10.00 цагт “Туушин” зочид буудалд Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Найробийн дээд хэмжээний чуулганд оролцох Монголын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар мэдээлнэ. Утас: 99027019

12.00 цагт Ардчиллын ордонд МоАХ-ны Удирдах зөвлөлөөс Оюутолгойн гэрээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, чөлөөт бүсийн асуудлаар мэдээлнэ.

14.30 цагт Улсын их дэлгүүрт Монгол-ОХУ-ын Хакасийн бизнес уулзалт болно.

15.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч Б.Долгион “Учралын блюз" тоглолтынхоо талаар мэдээлнэ.

15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уулзалт болно.

15.30 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Оросын кино наадмын хэвлэлийн бага хурал, Кино долоо хоногийн нээлт болно.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт  Нийслэлийн Хот байгуулалт, хѳгжлийн газраас 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тохижилтын ажлын талаар мэдээлнэ. Утас: 99054943

11.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Иргэд цагдаагийн алба хаагчдын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

15.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

Холбоотой мэдээ