“Барилга Корпораци” компани 737 төгрөгийн ногдол ашиг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-14 17:17:23

“Барилга Корпораци” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 737 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж эхэлсэн бөгөөд тун удахгүй ногдол ашиг олгох өдрийг мэдээлэх аж.

“Барилга корпораци”-ийг 1992 онд Улаанбаатар, Дархан хотын барилга, барилгын материал, барилгын тээвэр механикийн болон зураг төсөл, хайгуул шинжилгээний 28 томоохон байгууллагаас хувь нийлүүлэн байгуулжээ.

Корпорацийн 2007-2009 онд гишүүн компануудын хүчээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон Төв Хэнтий аймагт Дэлхийн хүүхдийг ивээх сан,Дэлхийн зөн байгууллага болон улсын төсвийн хөрөнгө, авто замын сангийн хөрөнгөөр 1 их наяд 4530 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй сургууль цэцэрлэг, цахилгаан сантехникийн дотор гадна шугам сүлжээ,цахилгаан хангалтын ажил хийж байжээ.

Эдүгээ “10000 орон сууц” хөтөлбөрт хамрагдан нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ