Д.Трамп Б.Жонсонтой чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-06 11:04:05

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярих үеэрээ тус улсыг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарсны дараа чөлөөт худалдааны гэрээ байгуулах үйл явцыг хэлэлцлээ гэж Цагаан ордон мэдээлжээ.


“Хоёр орны удирдагчид Их Британийг ЕХ-ноос гарсны дараа чөлөөт худалдааны гэрээ байгуулах замаар харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаагаа дахин нотоллоо. АНУ-ын Ерөнхийлөгч мөн НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв” гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.


Их Британийн Ерөнхий сайдын тамгын газраас мэдээлснээр, Б.Жонсон Европын автомашины импортод татвар ногдуулахгүй байхыг, мөн шотланд виски зэрэг Их Британийн бараа бүтээгдэхүүний тарифыг цуцлахыг Д.Трампт уриалжээ.


Холбоотой мэдээ