Эмма Уотсон: Би ганц бие байхдаа жаргалтай байна

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 13:58:22

МОСКВА. /РИА Новости/. Ганц бие байхдаа ч аз жаргалтай байгаагаа Их Британийн жүжигчин Эмма Уотсон “Vogue сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр “Харри Поттер” кинонд бүтээсэн дүрээрээ алдартай билээ.


Саяхныг хүртэл 30 хүрэх гэж байгаа хэдий ч гэрлээгүй гэдэгтээ санаа зовнидог байснаа жүжигчин бүсгүй хүлээн зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, санаа бодолтойгоо эвлэрч чадсанаа Э.Уотсон цохон дурдсан байна. 


“Ганцаараа байх надад таалагддаг гэж ярьдаг хүмүүст би итгэдэггүй байлаа. Гэсэн хэдий ч одоогоор өөрөө ганц бие байхдаа жаргалтай байгаа. Энэ үеийг би “Өөртөө хань болох нь”  гэж нэрлэж байгаа” хэмээн Э.Уотсон ярьжээ.


Их Британийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг Э.Уотсон сүүлд “Little Women” кинонд дүр бүтээсэн бөгөөд энэхүү кино нь ирэх онд дэлгэцнээ гарах юм. 

Холбоотой мэдээ