“AMA” наадмын үеэр хэн хэн уран бүтээлээ толилуулах вэ?

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-11-07 11:19:52

НЬЮ-ЙОРК. /AP/. Энэ сарын сүүлээр болох “American Music Awards” наадмын ёслолын ажиллагааны үеэр шинэ уран бүтээлч Билли Айлиш болон Лиззо нар уран бүтээлээ толилуулахаар болжээ.


Dick clark" продакшнаас лхагва гарагт мэдээлснээр, 11 дүгээр сарын 24-нд болох үйл ажилагааны үеэр Шон Мендесийн хамтаар "Шилдэг хамтарсан уран бүтээл" номинацид нэр дэвшсэн Камила Кабелло, “Spotify” стриминг үйлчилгээний түүхэнд дээд амжилт тогтоосон цомгийн эзэн Дуа Липа нар мөн уран бүтээлээ толилуулах ажээ.


Б.Айлиш 6 номинацид нэр дэвшсэний дунд “Олны таашаалд нийцсэн эмэгтэй поп/рок уран бүтээлч”, “Олны таашаалд нийцсэн поп/рок цомгийн эзэн” зэрэг шагнал багтаж байна. Түүний “When We All Fall Asleep, Where Do We Go?” нэртэй анхны цомог энэ онд хамгийн их худалдаалагдсан цомгуудын нэгээр шалгарсан юм. Мөн залуу уран бүтээлчийн олон уран бүтээл хит болсноос “Bad Guy” дуу “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна.


AMA-2019” наадмын шилдгүүд 11 дүгээр сарын 24-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулах ёслолын арга хэмжээний үеэр шагналаа гардан авна.

Холбоотой мэдээ