“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хэрэгжилт Дундговь аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-08 11:32:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зохион байгуулж буй "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны хүрээнд наймдугаар сарын нэгнээс эхлэн Дундговь аймаг хог хаягдлыг багасгах, энэ үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт сурталчилгаа хийх чиглэлээр арав гаруй үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Тус аяны хүрээнд 83 ААН, байгууллагын 2450 иргэн 975 га газрын 325 тн хог хаягдлыг цэвэрлэж, 95 ААН, байгууллагын 2900 гаруй иргэн энэхүү аянд нэгдээд байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Аяны хүрээнд 15 суманд “Бүх нийтийн цэвэрлэгээ”, “Гүйе-түүе” нийтийг хамарсан ажлууд болон “Эко сургууль, цэцэрлэг шалгаруулах” үйл ажиллагааг зохион байгуулж, “Нээлттэй хаалганы өдөр”, сургалт, сурталчилгаа хийж, “Хог хаягдлын тухай хууль”, аяны зорилго, зорилт, хог хаягдлыг ангилах,  урамшуулах, хариуцлагын системийг таниулан сурталчилжээ. 

Холбоотой мэдээ