Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-11 09:35:01

ТЕХРАН. /Reuters/. Иран улсын нефтийн нөөцийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх нефтийн том ордыг нээсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгджээ.


Х.Рухани ням гарагт мэдэгдэхдээ, Ираны инженерүүд 53 тэрбум торх нефтийн нөөц бүхий ордыг илрүүлсэн гэжээ. Түүний хэлснээр, Хузестан мужийн баруун өмнөд хэсэгт оршдог нефтийн орд 2400 хавтгай дөрвөлжин километрыг хамардаг ажээ.


Их Британийн нефть, байгалийн хийн “BP” компанийн тооцоогоор Иран улс 155.6 тэрбум торх нефтийн нөөцтэйгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд тус улсын нефтийн шинэ нөөц үнэн зөв болох нь батлагдсан тохиолдолд жагсаалтын гуравдугаарт буюу Венесуэл, Саудын Арабын араас бичигдэх аж.  

Холбоотой мэдээ