НАСА солирыг сансрын хөлөг болгон хувиргана

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-04-15 11:26:51

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн сансрын агентлаг орчин үеийн технологийг сансар судлалд нэвтрүүлэх зорилгоор 13 төслийг боловсруулсан тухай НАСА-гийн цахим хуудсанд мэдээлжээ.

Дээрх төлөвлөгөөнүүдийн нэг нь солирыг сансрын хөлөг болгон хувиргах төсөл юм. Гол ажлыг тусгай роботууд нугалах аж. Ингэхдээ зөвхөн тухайн тэнгэрийн биетийн энергийг ашиглах юм.

Америкийн сансрын агентлагийн боловсруулсан төслүүдийн дотор мөн бичил биетүүдийг Ангараг гарагт судалгаа явуулахад ашиглах зорилгоор дахин программчлах, манай гарагийн тойрог зам дахь сансрын хог хаягдлыг цэвэрлэхэд туслах хоёр хэмжээст тусгай төхөөрөмжийг бүтээх зэрэг төслүүд байгаа аж.

Дээрх төслүүдийг боловсруулсан хүн бүр сонгон шалгаруулалтын эхний шатанд 100 мянган долларын санхүүжилт авсан байна. Хэрэв бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх судалгааг амжилттай болсон хэмээн үзсэн нөхцөлд судалгаанд оролцогчид хоёр дахь шатанд хүн тус бүр 500 мянган доллар авна.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ