Японд цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад татаас олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-14 07:42:25

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар бага оврын цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд татаас олгохоор төлөвлөж байгаа бөгөөд ийм төрлийн автомашиныг ахмад настнууд голчлон худалдан авна хэмээн таамаглаж байна. 


60 орчим км/цаг хурдлах хүчин чадалтай, жолоодоход хялбар уг тээврийн хэрэгслийг өндөр настай хүмүүс голчлон унах төлөвтэй байгааа аж. Нэг хүний суудалтай энэхүү автомашин нь үнийн хувьд харьцангуй өндөр буюу 8000 орчим ам.долларын үнэтэй юм.


Уг тээврийн хэрэгслийн худалдан авалтыг дэмжихийн тулд Японы Аж үйлдвэрийн яам ирэх оны дөрөвдүгээр сард эхлэx санхүүгийн жилээс татаас олгохоор төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ