Дорноговьд иргэдийн хадгаламж өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн иргэдийн мөнгөн хадгаламж энэ оны 10 дугаар сарын байдлаар 113.7 тэрбум төгрөг болон өсөж, нэг хадгаламж эзэмшигчид дунджаар 1.5 сая төгрөг ногдож байна.
Хадгаламжийн үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.9 тэрбум буюу 22.6 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 5.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас мөн л 0.8 тэрбум буюу 1.2 хувиар өсжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.8 хувийг эзэлж буй бөгөөд өмнөх сараас 0.3 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр тус тус өсжээ.