Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаалгах талаар иргэд сайн мэддэггүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-19 15:09:50

Увс /МОНЦАМЭ/. Ард иргэдийн хувьд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг үүсгэх талын мэдлэгтэй ч ямар тохиолдолд дуусгавар болгож хаалгадаг талаар огт мэдлэггүй байдаг байна. Иймээс аймгийн УБХ-ийн Эд хөрөнгийн тасгийн дарга Г.Бурмаа дараах тайлбарыг өгч байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон, эрхийн улсын бүртгэл давхардсан, захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан, өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд тус эрхээ хаалгах ёстой байдаг. Иргэд эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбоотой баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл бүрэн хаагддаг юм” хэмээн тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ