Төрийн албаны Ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн 200 иргэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 10:29:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулсан Төрийн албаны Ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн 200 иргэн оржээ.


Тодруулбал, Говь-Алтай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 224 хүн оролцохоор бүртгүүлж, зургаан ээлж тус бүрт 38 оролцогч хамрагдахаар зохион байгуулснаас Ерөнхий мэдлэгийн шалгалтад 200 иргэн орсон байна. 

Мөн үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэх газрын дарга Э.Эрдэнэхишиг, тус газрын мэргэжилтэн н.Жавзандулам нар тус аймагт томилогдон салбар комисстой хамтран ажиллаж, шалгалтын үйл явцад хяналт тавин, заавар зөвлөгөө өгч ажиллав. Түүнчлэн шалгалтыг зохион байгуулагчид шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд харах ил тод нээлттэй байх боломжийг бүрдүүлж танхимыг камержуулан ажиллалаа хэмээн Төрийн албаны салбар зөвлөлөөс танилцууллаа.

  


Холбоотой мэдээ