Нийслэлийн төсвийг нээлттэй хэлэлцүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг нийслэлийн Иргэний
танхимд яг одоо иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн
Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан
нар болон холбогдох албаны хүмүүс оролцож иргэдийн саналыг сонсож байна.
Хэлэлцүүлгийг Нийслэлийн
Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан
нээж, нийслэлийн
удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ
хүрээнд нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг иргэдийн
оролцоотой зохион байгуулж буйг хэллээ.
Хэлэлцүүлгээр
ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох
албанаас мэдээлэл өгөх юм.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд
саналаа хэлж байна. Мөн цаасаар санал авч байна. Мөн ЭНД дарж
нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд оруулах саналаа өгөх боломжтой юм.
Иргэд гэр хорооллын
дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, үе, уснаас хамгаалах байгууламж, автозам барих
болон засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам,
талбайн тохижолт, гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн талаар саналаа
өгөх боломжтой юм.
Б.Болд