Хөрөнгийн бирж 50 сая 982 мянга 452 төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-16 12:11:16

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 15-нд 50 сая 982 мянга 452 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр хөрөнгийн биржийн “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 15 мянга 648 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 793.81 нэгж болж 0.58 хувиар буурсан байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 301 тэрбум 873 сая 708 мянга 234 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ