Худалдан авах төлөвлөгөөний хэрэгжилт 98.3 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 14:31:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 2019 оны бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 47.7 тэрбум төгрөгийн 122 тендер шалгаруулахаар тусгажээ.

Төлөвлөсөн ажлын дагуу 43.5 төгрөгийн 114 тендер зохион байгуулснаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 98.3 хувьтай байна.

Худалдан авах албанаас зохион байгуулсан тендерийн дагуу Дорноговь аймагт авто зам, багийн иргэдийн хөгжлийн төв, хот тохижилт зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.

Холбоотой мэдээ