Үлийн цагаан оготно устгах ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-20 16:51:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ихэнх сумын малын бэлчээр, тариалангийн талбайд гол хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно устгах ажлыг 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүллээ.

Уг ажлыг зохион байгуулахаар тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Есөнбулаг сумын мэргэжлийн баг ажиллаж байна. 

Бэлчээрийн мэрэгч амьтан үлийн цагаан оготнотой тэмцэхэд БНХАУ-ын Элчин сайдын буцалтгүй тусламжаар олгосон хөрөнгөнөөс 33,900,000 төгрөгийг шийдвэрлэж, бактержуулсан будаа, хөдөлмөр хамгааллын хувцас авч Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг суманд хуваарилжээ.  Үлийн цагаан оготнотой энгийн механик болон микро биологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд  Шинжлэх ухааны “Шим” ХХК-ий бактобромадиолан бэлдмэлийг ашиглах ба аймгийн хэмжээнд төлөвлөсөн талбайн хэмжээнд 80-аас дээш хувийн үр дүн гаргахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн ажлын хэсгээс мэдээлэв.

Холбоотой мэдээ