Үйл ажиллагааг нь зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын гуравдугаар багт "Хөвсгөл геологи" ХК-ийн гүйцэтгэж байгаа 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс зөрчил арилгах хүртэл тодорхойгүй хугацаагаар зогсоох улсын байцаагчийн акт тогтоожээ.
Тус
компанид хяналт шалгалт хийхэд батлагдсан зураг төслийн дагуу гадна дулааны
шугамыг хийсэн боловч цутгасан бетоныхоо бат бэхийг тодорхойлуулаагүй, ил далд ажлын
актууд бичиж баталгаажуулаагүй, захиалагч, зохиогчоос урьд өмнө өгсөн үүрэг
даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Гэрээ ёсоор тус компани энэ оны есдүгээр сарын 1-нд уг
цэцэрлэгийн барилгыг хүлээлгэж өгөх байсан аж. Гэвч 11 дүгээр сарын байдлаар
битүүлж дуусаагүй тул ийнхүү акт тогтоосон гэнэ.
"Хөвсгөл геологи" ХК нь өмнө нь Хан
Хэнтий чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд "Макс майнд" компанид шилжүүлэн өгсөн ч барилгын ажил нь дуусаагүй олон жил үргэлжилж байгаа
юм. Тиймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд "Хөвсгөл геологи"
ХК-иар чуулгын барилгын хэд хэдэн багана дам нуруу, шат зэрэгт нэмэлт
бэхэлгээ, хүчитгэлүүдийг заавал хийж гүйцэтгүүлэхээр болжээ.