"Орос хэлний бүх нийтийн цээж бичиг” арга хэмжээнд 150 мянган хүн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-17 19:30:40

Xүн бүрт орос хэлний мэдлэгээ шалгаж, зөв бичлэгийн ур чадвараа нэмэгдүүлэх боломж олгох зорилгоор Орос улсад орос хэлний “Бүх нийтийн  цээж бичгийн” арга хэмжээг зохион явуулдаг  уламжлал тогтоод арав гаруй жил болжээ.

Анх 2000 –ад оны эхэн үеэс  Новосибирскийн улсын их сургуулиас энэхүү санаачилгыг гаргасан юм. Үүний дараа “Бүх нийтийн цээж бичиг" арга хэмжээг жил бүр зохиож, оролцогчдын хүрээгээ тэлсээр  байна. Арга хэмжээнд  нас, хүйс, мэргэжил,яс үндэс харгалзахгүй хүссэн хүн бүр оролцож өөрийн мэдлэг боловсролоо шалгах  боломжтой. Сүүлийн жилүүдэд бүх нийтийн цээж бичигт хилийн чанадаас нэгддэг болжээ.

 Оросын Боловсролын яамнаас тухайн жилд зохион  явуулах цээж бичгийн текстийг баталдаг байна.Энэ жилийн цээж бичгийг  нэрт зохиолч Андрей Усачёвын  “Олимпийн наадмын түүхийн  товч”  зохиолоос авсан бөгөөд зохиолч  “Бүх нийтийн цээж бичгийн” эх орон болох  Новосибирскийн их сургууль дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцжээ. Энэ жилийн бүх нийтийн цээж бичигт  150 мянган хүн оролцсон байна.

А.Огторгуймаа. Москва хот.       

Холбоотой мэдээ