Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн төрийн байгууллагад ажиллаж буй 12 байгууллагын 42 төрийн албан хаагч өргөсөн тангаргаасаа няцвал төрийн өмнө хариуцлага хүлээхээ батлан тангараглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллахаа илэрхийлж тангараг өргөлөө.
Тус аймгийн хэмжээнд 6500 гаруй төрийн албан хаагч ажиллаж
байгаа бөгөөд тангараг өргөсөн иргэд төр түмнийхээ төлөө мэдлэг чадвараа дайчлан
зүтгэж, иргэдийнхээ итгэлийг даан шинэ зүйлсийг сэтгэн ажиллана гэдгийг хэлж
байв. Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар хороо,
Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс хамтран төрийн
албан хаагчдын дунд түүх, ёс заншлын
сэдэвт асуулт хариултын АХА тэмцээн, хонжворт сугалаа зэргийг явууллаа.