Дохагийн уулзалтын дараа нефтийн үнэ уналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-18 10:41:57

ЛОНДОН. /TASS/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондоны “ICE” бирж дээр арилжааны завсарлага дууссаны дараах эхний минутад “Brent” маркийн нефтийн үнэ 7 хувиар буурч, нэг торх нь 40.22 доллар болсныг биржийн мэдээлэл харууллаа.

Нефтийн үнийн энэ уналт нь ням гарагт Доха хотод болсон уулзалтын үр дүнгээс шалтгаалсан байна. Уулзалтад оролцогсод нефть олборлолтыг бууруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Уг сэдвээр хийх дараагийн уулзалт зургадугаар сард болно.

2016 оны эхээр нефтийн үнэ нэг торх нь 30 доллароос доошлон унаж байсан билээ. Дохагийн уулзалтын гол зорилго нь нефтийн үнийн уналтыг зогсоох явдал байсан юм. Нефть олборлогч орнуудын хэлэлцэхээр төлөвлөж байсан гэрээний төсөлд олборлолтын хэмжээг энэ оны 1 дүгээр сарын түвшинд хүртэл бууруулж, эл түвшнийг 10 дугаар сар хүртэл хадгалах тухай тусгажээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ