2020 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төсвийн тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлэх" хэмээн заасны дагуу аймгийн ЗДТГ-аас ирэх оны төсвийн төслийг энэ сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-д өргөн барилаа.
2020 онд орон нутгийн төсвийг 33.6 тэрбум
төгрөг байхаар төсөвлөжээ. Үүнээс 17.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн
санхүүгийн дэмжлэгээр, 9.9 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх
татварын болон татварын бус орлогоор, 6.5 тэрбум төгрөгийг улсын
төсвөөс олгох орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр бүрдүүлэхээр
төлөвлөж, төсвийн төслийг боловсруулсан байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 2-ны өдөр хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.