Ромын пап Франциск дүрвэгсдийг Ватиканд авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 11:33:31

АФИН. /news.sky/. Ромын пап Франциск Грекийн Лесбос аралд ирээд буй дүрвэгсдийн байдалтай танилцсаныхаа дараа Сирийн 12 дүрвэгч, тэдний дотор 6 хүүхдийг Ром руу авч явсан байна.

Бэлэг тэмдгийн чанартай энэхүү алхам нь Европын удирдлагуудын зүгээс дүрвэгсдийн хямралын эсрэг авч буй хариу арга хэмжээ болон Итали руу дүрвэгсдийг албадан явуулах тухай ЕХ-ны шийдвэрийг зэмлэн буруушаасан хэрэг юм.

Гурван гэр бүлийн хүмүүсийг Ватикан руу авч яван, тэднийг халамжилж, тусламж үзүүлснээрээ дүрвэгсдийг найрсгаар угтацгаая гэсэн дохиог нийгэмд түгээж байна гэж пап Франциск ярьжээ.

Дэлхийн II дайнаас хойш дэгдсэн хүмүүнлэгийн хамгийн том гамшиг бол дүрвэгсдийн хямрал бөгөөд Европ тивийнхэн энэ хямралыг хүнлэг ёсны зохистой арга замаар зохицуулах ёстой гэж пап Франциск айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр "миний айлчлал уйтгар гунигаар дүүрэн байсан" гэж ярьжээ. Дүрвэгсэд Лесбос аралд ирэхийн тулд маш аюултай аялал хийж, хэдэн зуугаараа амиа алдсантай холбоотойгоор тэрбээр тэнгис рүү цэцгийн баглаа шидэхдээ “бид бүгд л цагаачид шүү дээ” гэж хэлсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ