Ихэнх байршилд агаарын чанар хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-29 08:25:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар 1-р хороолол, 100 айл, Мишээл экспо, Амгаланд агаар цэвэр буюу чанарын индекс 27-47 байна. Харин Ургах наран, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-229 байгаа бол бусад байршилд агаар хэвийн буюу чанарын индекс 53-74 гарчээ. 


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ