"Хийморь" кино Энэтхэгээс "Алтан цом" хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-29 17:36:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад болж буй 50 дахь удаагийн олон улсын кино наадмаас Монголын уран сайхны  “Хийморь”  кино алтан цом хүртсэн байна. Тус наадамд 600 гаруй кино өрсөлджээ.

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг кино гадаадын кино наадмаас гурав дахь шагналаа ийнхүү хүртлээ. Өмнө нь ХБНГУ-д болсон  "OLDENBURG FILM FESTIVAL"-д оролцож “SPIRIT OF CINEMA AWARD“ шагнал болон АНУ-д 23 дахь удаагаа болсон олон улсын “San Diego” наадмын шилдэг уран сайхны киногоор тус тус шалгарсан юм.

Холбоотой мэдээ