ӨНӨӨДӨР: "Иргэдийн оролцоо II” форум болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-12-02 06:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Удирдлагын академийн В байранд “Иргэдийн оролцоо II” форум болно.

09.00 цагт Засгийн газрын II байранд "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын менежмент" сургалт, уулзалт болно. Утас: 99849000

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь” семинар болно. Утас: 90910510

11.00 цагт Нийслэлийн прокурорын газрын гадна иргэн н.Ганболд суулт зарлана.

11.30 цагт Содон хорооллоос Сонгинохайрхан дүүрэг хүртэл тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг огцруулахыг шаардах тайван жагсаал болно. Утас: 95157170

14.00 цагт Соёл, урлагийн газрын хурлын танхимд “Соёлын тухай хуулийн хэрэгжилт телевизийн орчинд” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99849000

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12.00 цагт Монголын сайтын холбооноос “Чингис хаан” банкны удирдлагууд сэтгүүлчдийг дарамталсан талаар мэдээлнэ.

12.30 цагт “Монос” группээс цуг үеийн асуудлаар мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсээс тендерийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ