"Малчдын урлагийн наадам"-ыг анх удаа зохион байгуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-12-02 17:28:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Малчдын урлагийн наадам"-ыг 10 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулна.

Тус аймаг энэ оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил", “Соёлыг дэмжих жил" болгон зарласан билээ. Үүнийхээ хүрээнд малчдын авьяас, чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор уг наадмыг хийхээр болсон байна.  "Малчдын урлагийн наадам"-ыг энэ сарын 16, 17-ны өдөр аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулах юм. Уг наадмаар язгуур урлаг, хөгжим /гоцлол болон хамтлаг аль нэг/, ардын, гоцлол, хос дуу гэсэн төрлүүдээр болох ажээ. Энэхүү наадмыг анх удаа зохион байгуулах гэж буйгаараа онцлог юм. 

Өмнөговь аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 5951 малчин өрхийн 9593 малчин байдаг байна. 

Холбоотой мэдээ