ХӨВСГӨЛ: Төв музейд Д.Дамдин аваргын шуудаг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-15 14:13:43

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Даяар дурсагдах, далай даян, дархан аварга Дарийн Дамдины өмсөж байсан шуудаг Хөвсгөл аймгийн төв музейд хадгалагдаж байна.


Д.Дамдин багын шөрмөстэй, ноцолдохдоо адтай үеийнхнийгээ өвдөг шороодуулдаг байсан бөгөөд 1950 оны зун сумынхаа наадамд түрүүлж дээлийн торгоор шагнуулж байжээ.


Тэрээр 1952 онд улсын баяр наадамд 6 давж улсын начин цол хүртэж, 1954 оны наадамд начны цолоо бататгаж, 1956 оны наадамд 9 даван түрүүлж заан цолыг алгасан 25 насандаа улсын арслан цолыг хүртэж байжээ.




1956-1960 он хүртэл улсын баяр наадамд завсаргүй таван удаа түрүүлэн улс даяар гайхамшиг чимэг авчээ.


Д.Дамдин аварга 1952-1960 онд улсын наадамд 29 жил барилдахдаа дөрвөн удаа 4, таван удаа 5, зургаан удаа 7, дөрвөн удаа 8, таван удаа 9 давж түрүүлсэн алдартай бөх байсан төдийгүй циркийн нэртэй жүжигчин байсан юм.


1954 онд Улсын циркт жүжигчнээр орж 1984 он хүртэл 30 жил ажиллахдаа 6 хүний бүрэлдэхүүнтэй “Хүч тамирын гайхамшиг” нэртэй бие даасан үзүүлбэр бэлтгэн 850 кг-ын хүндийг өргөж МУГЖ цол хүртсэн юм.






Холбоотой мэдээ