ХОВД: Одоогоор 140 тонн мах экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-17 10:52:23

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт мал төхөөрөх есөн үйлдвэр, мал, мах бэлтгэн нийлүүлдэг дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. 


Үүнээс “Алтай мийт”, “Амар органик мийт” ХХК гадаад улс руу мах экспортлох зөвшөөрөл авч, 140 тонн махыг экспортод гаргажээ.  


Тухайн аж ахуйн нэгжүүд 131.7 мянган толгой мал худалдан авч, стандартын дагуу мах бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. 


Дээрх мэдээллийг өчигдөр болсон Онцгой комиссын хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн танилцууллаа.     


Мөн энэ онд Ховд аймгийн хэмжээнд 500 мянга орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн гэдгийг дурдлаа.   

Холбоотой мэдээ