Тэмцээн уралдааны тоог цөөлж чанаржуулмаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед төрөл бүрийн спортын тэмцээн
уралдаанууд нэмэгдэж, хөдөө сумдын хүүхдүүдийг аймгийн төвд дуудах явдал
ихэсчээ. Эдгээр тэмцээн уралдаанд ирсэн хүүхдүүд ихэвчлэн аймгийн Биеийн
тамир спортын газраар байрлаж, цагийг өнгөрөөдөг байна. Бас зарим нь аймгийн
төвд байрлах айлгүйгээс нохой шувуунд хөөгдөх, айж ичих, элдэв төрлийн
гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулж байгаа аж. Иймээс хүйтний улирал эхэлсэн энэ
үед хүүхэд багачуудыг аймгийн төвд цөөн дуудах, спортын тэмцээн уралдааныг
чанартай, цөөн тоогоор хийхийг Өмнөговь сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон
төлөөлөгч Д.Даваасүрэн хөндлөө.
“Тэмцээн уралдаанууд нэмэгдэж,
хүүхдүүд медалиа даахаа байлаа. Ялангуяа тэмцээн уралдааныг аймгийн
чанартай явуулахаас гадна спортын мастер гэх мэт хувь хүний нэрэмжит болгон
олноор зохиож байна. Энэ нь хүүхэд багачуудыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь
нээж илрүүлэхэд өндөр ач холбогдолтой ч зарим талаараа учир дутагдалтай байна" гэлээ.