НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-03 20:40:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хейкенс Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзан 2020-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 


Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймагт хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 2020-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах хугацаанд 1,5 сая ам долларын санхүүжилт хийхээр төлөвлөсөн хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хейкенс онцоллоо.

Хөтөлбөр нь 2021 он гэхэд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, усны ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалтыг сайжруулах, хүүхдийг эсэн мэнд амьдрахад нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг бууруулах зорилготой юм. Мөн хүүхдэд ээлтэй орон нутаг буюу төрийн захиргааны байгууллага, ТББ-уудын  хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрүүд нь хүүхдийн төлөө байлгахад чиглэхээрээ онцлогтой ажээ. 

Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр 2021 он гэхэд ямар түвшинд хүрэх, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэр хэмжээний хөрөнгө оруулалт гаргах, орон нутгийн оролцоо ямар байх вэ гэдгийг зөв төлөвлөн, бодитой үр дүн гаргахад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэнэ. 


Холбоотой мэдээ