“The Hu” хамтлаг Японд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг 2020 оны эхээр Япон улсад тоглохоор болжээ.
“THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас Umeda Club Quattro клубт тус тус тоглох аж. Тасалбарыг 7000 иенээр худалдаж эхэлжээ.
Одоогоор, тэдний тоглолтыг АНУ-д 300 мянга гаруй хүн үзжээ. "The Hu" хамтлагийнхан энэ сарын 15-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.