Шинжаантай холбоотой хуулийн төслийг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-05 11:08:37

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Шинжаантай холбоотой хуулийн төсөл баталсныг БНХАУ-ын Хүний эрхийн хөгжлийн сан эрс зэмлэн буруушааж, тууштай эсэргүүцжээ.


“Шинжаан дахь бүх угсаатны бүлгийн хүмүүсийн эрхийг сайн хамгаалж байгааг үл тоомсорлон “Уйгурын хүний эрхийн бодлогын акт” гэгдэх хуулийн төслийг баталсан нь Шинжааны терроризмын эсрэг болон терроризмын ажиллагааг өрсөн дарахад тавьж буй хүчин чармайлтыг нурааж байна. Энэ бол БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал бөгөөд Хятадын 1.4 тэрбум хүн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ