Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-05 14:33:25
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Япон улстай байгуулах худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна гэж АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер лхагва гарагт мэдэгджээ. Японы парламент худалдааны гэрээг соёрхон баталсны дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр Японы тал худалдааны чухал гэрээнүүдийг хурдан хугацаанд баталсныг сайшаасан байна. Талууд худалдааны хэлэлцээрийг шинэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхлэх зорилготой байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийн гол чиглэл нь ерөнхий болон цахим худалдаа байх ажээ.


Хоёр улсын Засгийн газар өргөн хүрээтэй худалдааны гэрээний хэлэлцүүлгийг 2020 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж Р.Лайтхайзер мөн мэдэгджээ. Дараагийн гэрээний хэлэлцүүлэг худалдааны гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа эхлэх аж.

Холбоотой мэдээ