"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-05 22:22:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ.


Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.


Холбоотой мэдээ