1200 хүүхэд нэгэн зэрэг бүжиглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн "Ажнай" талбайд 4 дүгээр сарын 16-нд "Би чадна" сурагчдын 5 мэдрэхүйн хөгжлийн үзүүлбэр тоглолт боллоо.
Тус аймагт “Авьяас” хөтөлбөр, “Ном” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ хэрхэн өгч байгааг энэхүү үйл ажиллагаагаараа иргэдэд хүргэлээ. Сурагч хүүхдүүд юу сурсан, юу чаддаг болсноо үе тэнгийн найзууд болон ээж аавдаа энэ өдөр харуулсан юм. Тухайлбал хараа орон зай, хөдөлгөөнт тэнцвэр, хэл өгүүлэхүй зэрэг мэдрэмжүүдээр юу сурсанаа тайлагнаж, үзэсгэлэн гаргасан байлаа. Авьяас хөтөлбөр хэрэгжсэнээр сурагч хүүхдүүд өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх боломжоор бүрэн хангагдаж, өөрийн сонирхсон дугуйландаа суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж байсан юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүн гарч байна, 1200 хүүхэд нэгэн дор бүжиглэж хүрэлцэн ирсэн үзэгчдийг баясгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл "Авьяас", "Ном" дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдийн хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа Сайн туршлага хуваалцах, олон нийтэд хүргэхээр Өмнөговь аймагт "Зөв монголд хүүхэд үндэсний хөтөлбөр-хүүхэд бүрийн хөгжилд" нэгдсэн чуулган зохион байгуулагдах ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн