Сурагчид шүүхийн талаарх мэдлэгээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 17:25:51

Увс аймгийн Шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан шүүх эрх мэдэл, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион явуулсан байна.

Уралдаанд 13 сурагч эссэ бичиж ирүүлснээс Цогцолбор 1 дүгээр сургуулийн 10ж ангийн сурагч Н.Мөнхтуяа, Цогцолбор 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч М.Болор-Эрдэнэ, Цогцолбор 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хонгорзул нар эхний гурван байр эзлэсэн байна.

Аймгийн Шүүхээс энэхүү уралдаанд идэвх зүтгэл гаргаж оролцсон бүх оролцогчдод "Талархал” гардуулж, цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсчээ. Сурагчид шүүхийн байгууллагаас эссэ бичлэгийн уралдаан зарласанд талархаж, шүүхийн зорилго, үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгээ ахиулсандаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ