Оны шилдэг 10 нээлтэд Монгол олдвор багтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /Archaeology/. АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны шилдэг 10 нээлтэд Архангай аймгийн нутгаас олдсон Хүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.
МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох хүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) үе үе халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.
“Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны хоёр булшинд малтлага хийжээ. Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, мөнгөөр цутгаж алтаар бүрсэн луу гэх мэт хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.