Мөрөн "Эрхзүйн хөтөч"-тэй Хэнтий аймгийн анхны сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-11 17:04:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны e-khutuch.mn цахим хуудсыг танилцуулах “Жишиг” сум болох нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Мөрөн суманд боллоо.

Бүх нийтэд эрх зүйн мэдээ, мэдээллийг цахим байдлаар нээлттэй, хүртээмжтэй, хүргэх өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор уг ажил өрнөж байгаа юм.

Хэнтий аймаг хэдхэн сарын өмнө төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө энэхүү буланг байгуулсан анхны “жишиг” аймаг болж байсан бол одоогийн байдлаар 250 гаруй иргэн үйлчлүүлж зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн 18 сумаас нийт 60 хүнийг эрхзүйн хөтчийн сургалтад хамруулж, иргэдэд хуулийн анхан шатны мэдээ мэдээлэл өгөх эрх зүйн хөтчийг бэлтгээд байна. 

Тус аймаг 77,0 гаруй хүн амтай. Үүний 54,0 мянга буюу 70 гаруй хувь нь сум, багт оршин суудаг. Газар нутгийн хол ойроос шалтгаалан иргэд төрийн үйлчилгээний талаарх мэдээ мэдээлэл хомс, тэр дундаа хууль эрхзүйн зөвлөгөөг авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс энэхүү эрхзүйн хөтчийн булан сум орон нутагт зайлшгүй шаардлагатай тул “Нээлттэй нийгэм Форум”-тай хамтран 18 сумандаа байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Холбоотой мэдээ