Хилийн цэргийн дугаар ангид нисдэг камер хоёрыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-17 21:39:07

Хэнтий МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хилийн цэргийн 0287 дугаар ангид технологийн салбарын дэвшил болоод буй нисдэг камер буюу дрон /MAVIC 2 PRO/ хоёрыг гардуулан өглөө.

Нисдэг камерыг хүлээж авсан тус ангийн санхүүгийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, ахмад Х.Гантулга дроны ач холбогдлыг чухалчилж, хилийн цагийн байдалтай уялдан шаардлагатай үед дрон нисгэх нь хилийн зөрчил, онц байдлын үед онцгой үүрэгтэй гэлээ.

Дроныг анх зөвхөн зураг авах, бичлэг хийх зориулалтаар ашигладаг байсан бол өдгөө дронгүй салбар гэж үгүй болжээ. Хил хамгаалагчдын хувьд мориор явж болохооргүй бартаа саадтай газруудад дрон нисгээд 30 орчим минутад хянах боломжтой юм. Уг хоёр нисдэг камерыг худалдан авахад орон нутгийн төсвийн 11,7 сая төгрөг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ