Газрын дуудлага худалдааг цахимаар явуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-11 17:16:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн ээлжит дуудлага худалдаа"-г зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

"Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн ээлжит дуудлага худалдаа"-г энэ 12 дугаар сарын 17-ны 09.00 цагт www.mle.mn цахим хуудсаар явуулах гэж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 12 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 17-ны өдрийн 08:30 цагийн хооронд WWW.MLE.MN цахим хуудсаар бүртгүүлэх юм.

Холбоотой мэдээ