АСЕМ-ын үйлчилгээнд ашигласан машиныг ЦЕГ-т шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 12:05:30

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх "Тоёота Приус-30" маркийн тусгай тоноглол бүхий  авто машиныг  Цагдаагийн ерөнхий газарт хүлээлгэн өгөөд удаагүй байна.

 Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар болон АСЕМ-ын ажлын хэсгийн гишүүд, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд энэ ажиллагаанд оролцсон юм. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеийн үйлчилгээний авто машинуудыг импортоор оруулахад ногдуулах Гаалийн, Нэмэгдсэн өртгийн, Онцгой албан татвараас чөлөөлж байгаа. Тусгай тоноглогдсон дээрх  машиныг Япон улсаас нийлүүлж байна. "Тоёота Приус-30" маркийн тусгай тоноглол бүхий эдгээр  авто машиныг төлөөлөгчдийн цувааг хөтлөх хөтөч машины зориулалтаар ашиглах бөгөөд дээд хэмжээний уулзалтын дараа олон нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шилжүүлэн ашиглах юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ