Хүүхдүүд 3D буюу ойдог баримлын шавраар бүтээл урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 13:24:16

Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн сурагчид баримлын шавраар олон төрлийн бүтээлүүд урлаж байна.

Анх тус сургуулийн номын санч Р.Алтанцэцэг “Шавраар урлахуй” номноос санаа авч үлгэрийн баатрууд урлаж эхэлсэн гэнэ. Үүнийг нь хүүхдүүд ихэд сонирхож байсан тул тэрээр чөлөөт цагаараа сургуулийнхаа хүүхдүүдэд чаддаг бүхнээ зааж эхэлжээ. Тэрээр ярихдаа “Хүүхдүүдийг ном зохиолд ойр болгох үүднээс үүнийг анх хийж эхэлсэн боловч энэ нь албан бус дугуйлан болоод өргөжчихсөн. Анх үлгэрийн баатрууд урлаж байсан бол одоо хүүхдүүд маань тодорхой хэмжээний жижиг бүтэлүүдийг урлах болсон” гэлээ.

Одоо 60 гаруй хүүхэд 3D буюу ойдог баримлын шавраар бүтээл урлаж байна. Тэднээс тус сургуулийн 7г ангийн сурагч Ц.Халиунзаяа “Баримлын шавраар урлахуй” үзэсгэлэнгээ үе тэнгийн найзууд болон аймгийнхаа иргэдэд толилуулжээ. Мөн 3Dбаримлын шавраар бусдад бэлэглэх бэлэг дурсгалын зүйл ч хийдэг гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ