БНАСАУ туршилтынхаа үр дүнг АНУ-ын цөмийн аюулыг тогтоон барихад ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-15 11:28:00

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ саяхан явуулсан батлан хамгаалахын технологийн туршилтуудынхаа үр дүнг Америкийн цөмийн аюулыг сөрөн зогсоход ашиглана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ Солонгосын ардын армийн Ерөнхий штабын дарга Пак Чон Чхоны мэдэгдлээс иш татан мэдээлжээ.


“АНУ-ын цөмийн аюулыг шийдэмгий, найдвартай тогтоон барих зорилготой стратегийн шинэ зэвсгийг бүтээхэд сүүлийн үед явуулсан батлан хамгаалахын туршилтуудын үнэтэй цэнтэй мэдээллүүд, технологиудыг ашиглана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


KCNA агентлагийн мэдээлснээр, Пак Чон Чхон мөн “дайсагнасан хүчнүүдийн” улс төрийн болон цэргийн аливаа өдөөн хатгалгын хариуг Пёньян өгөхөд бэлэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.


БНАСАУ-ын эрх баригчид баасан гарагт Сохэ сансрын буудалд туршилт явуулсан байна. Баасан гарагийн орой бас нэгэн “чухал” туршилт явууллаа гэж KCNA агентлаг мэдээлсэн боловч өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Холбоотой мэдээ