Юанийн ам.доллартой харьцах ханшийг чангатгажээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-12-16 13:59:16

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа ам.доллартай харьцах ханшийг 241 суурь нэгжээр өсгөснөөр нэг ам.доллар 6.9915 юаньтай тэнцжээ. Тус банкны статистик мэдээллээс үзвэл энэ нь наймдугаар сарын 6-наас хойш ханш чангарсан хамгийн дээд үзүүлэлт аж.


Энэ оны 11 дүгээр сарын 12-ноос хойш нэг ам.доллартай харьцах ханш анх удаа долоон юаниас давж чангарч байв.


“Нэг ам.доллартой харьцах ханш зургаагаас долоон юанийн зурваст буцаж ирсэн нь юанийн ханш энэ зурвасын хооронд дээш доош хэлбэлзэх хэвийн шинж тэмдэг болж буй юм” гэж Хятадын "Миньшэн" банкны судлаач Вэнь Бинь ярьжээ. “Ирэх жил БНХАУ-ын эдийн засаг тогтвортой өсөхийн зэрэгцээ санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлийн талаар өөдрөг үзэлтэй хэвээр байх төлөвтэй байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.


Вэнь Бинь мөн “юанийн ам.доллартой харьцах ханш ерөнхийдөө тогтвортой бөгөөд боломжийн хязгаарт хэлбэлзэж байгаа гэдгийг дурджээ.


Холбоотой мэдээ